"Тусгай цэргийн ажиллагаа"-д зориулсан музей байгуулахыг Путин үүрэгджээ
ОХУ 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украинд дайн өдүүлснийхээ дараа сурах бичгүүдэд энэ "ажиллагаа"-ы талаар хичээл багтааж, эх оронч сэдэвтэй хичээлүүд орохоор болсон юм. Энэ удаад Путин "тусгай цэргийн ажиллагаа"-тай холбоотой музей байгуулах үүрэг өгчээ.


















