Оросын түүхийн сурах бичгээс Киевийн тухай хэсгүүдийг хасжээ
Эх сурвалжийн онцолсноор, шинэ "Хүрээлэн буй ертөнц" сурах бичиг хэвлэлтэд шилжсэн, одоогоор худалдаанд гараагүй байгаа гэнэ. Түүнчлэн Оросын түүхэн дэх Киевийн үүрэг оролцоог өөрчилсөн сургалтын материалуудыг ч бэлдэж байгааг Медиазона мэдээлсэн байна. Украинтай холбоотой хэсгүүдийг сурах бичигт аль болох цөөлөх ажил 2014 оноос л эхтэй гэнэ. Улмаар өнгөрсөн жил дайн эхэлснээс хойш сурах бичгийн редакторууд түүхийн номд байх текстийн 15 орчим хувийг хасах шаардлагатай болсон аж.



















