ОХУ-ын дуучин Меладзе Украиныг дэмжиж, төрийн албан тушаалтнууд иргэншлийг нь хасахаар сүрдүүлжээ
Тодруулбал, Дубайд болсон шинэ жилийн үдэшлэгт Валерий Меладзе оролцож байгааг харуулсан дүрс бичлэг цахим орчинд тархсан байна. Энэ бичлэгийг хийсэн хүн дуучинд хандан "Украин мандтугай" гэсэн үг хэлэхийг хүсжээ. Үүний хариуд Меладзе амнаасаа микрофоноо холдуулаад "Баатрууд мандтугай" хэмээн хэлээд нүдээ ирмэсэн байна. Меладзег ийнхүү хариу өгсний дараа бичлэг хийж байгаа хүн түүнийг биширч байгаагаа хэлэн хашгирахад дуучин тайвшрахыг хүсэн "бид энд улс төрөөс ангид байна" хэмээн өгүүлжээ.

















