"Гурван хүүхэд бодлого" Хятадад төрөлт нэмэгдэхэд нөлөөлсөнгүй
Хятад улс хүн амын өсөлтийг тогтоон барих зорилгоор олон жил "нэг хүүхэд" бодлого баримталж байсан. Гэтэл энэ нь хүн амын дунд төрөлтийг бууруулж, хөдөлмөрийн насныхан багасан, ахмад настнуудын тоо давамгайлах болсон тул бодлогоо өөрчилж, гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрсөн бодлогыг 2021 онд нэвтрүүлж байлаа. Гэсэн ч энэ нь төрөлт нэмэгдэхэд нөлөөлөөгүй гэсэн судалгаа гарчээ.



















