Леди Гагагийн нохой салхилуулагчийг буудаж, нохдыг нь хулгайлсан этгээдэд 21 жилийн хорих ял оноов
Өнгөрсөн оны гуравдугаар сард Холливүүдэд нохой салхилуулагч Райан Фишер дуучин Леди Гагагийн гурван нохойг салхилуулж байхдаа цээжиндээ дөрвөн удаа буудуулсан хэрэг гарсан билээ. Тухайн үед халдлага үйлдсэн этгээдүүд дуучин бүсгүйн хоёр Франц бульдогийг хулгайлан зугтсан байна.



















