Хүүхэд насны мөрөөдөл нь биелж Месситэй хамт тоглож буй Альварес
Тэрбээр хүүхэд байхаасаа л Мессиг шүтдэг байв. Альварес хүүхэд байхдаа өсвөрийн хөлбөмбөгчдийн багт орон тоглодог байсан бөгөөд 2011 оны зургадугаар сарын 18-ны өдөр "Атлетико Кальчин" клуб "Дефенсорес" багийг 5:1 харьцаагаар бут ниргэсний дараа ялагч багийн од болох өсвөрийн хөлбөмбөгчин Хулиан Альварес дараах ярилцлагыг өгч байжээ.

















