Хятадад иргэдийг вакцины дөрөв дэх тунд хамруулна
Хятадад коронавирусийн халдвараас сэргийлэх вакцины дөрөв дэх тунд иргэдийг хамруулахаар зэхэж байна. Олон хотод коронавирусийн хязгаарлалтуудыг зөөлрүүлсэн энэ үед дөрөв дэх тунгаар дархлаажуулах ажил ойрын үед эхэлнэ гэж Global Times сонин мэдээлжээ.



















