Трио кино Монтреалийн наадмаас "Шилдэг найруулагч" шагналыг хүртжээ
Жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан "Трио" кино Канадаас ээлжит нэгэн шагналыг хүртэж, навчаа хүлээн авчээ. Энэ удаа Монтреалийн наадмаас "Шилдэг найруулагч" гэх хүндтэй шагнал хүлээн авч Канад улсыг гурван сард зорихоор болсон байна.

















