ФОТО: Хамгийн өнгөлөг, өвөрмөц хөгжөөн дэмжигчид
Катарт болж буй ДАШТ-ий хөгжөөн дэмжигчдэд хандах эрх баригчдын хандлагын улмаас Катарт дуулиан шуугиан гарсаар байна. Хатуу дэг жаягтай энэ улс тэмцээн эхлэхээс өмнө л "нутгийн уламжлал, хууль тогтоомжийг дээдлэхийг уриалж" байв. Эрчүүдэд хаа сайгүй шар айраг зарахгүй гэж хатуурхаж, эмэгтэйчүүдийг хувцаслалтдаа гойд анхаарахыг сануулж байсан юм. Харин хөгжөөн дэмжигчид, тэр дундаа хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид хатуу дэг жаягийг дагах нь юу л бол.



















