БНХАУ: У.Хүрэлсүхийн айлчлал хоёр талын харилцааг ахисан төвшинд гаргана гэж найдаж байна
Энэ айлчлал нь Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч Хятадад хийж буй анхны айлчлал болох бөгөөд энэ нь Хятад Монголын хоорондын нягт харилцааны найрсаг уламжлал өндөр төвшинд үргэлжилж байгааг илэрхийлэхийн дээр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр төвшинд байгааг харуулна хэмээн БНХАУ ГХЯ цохон тэмдэглэжээ.



















