Владимир Путин армийн бие бүрэлдэхүүний тоог нэмэх тушаал гаргав
Гэсэн ч , Оросын хэвлэлүүдийн мэдээллээс харахад, сайн дурынхныг татахаар ихээхэн мөнгө, бусад урамшуулал амлаж байгаа ч сайн дураар дайтах хүсэлтэй хүмүүс төдийлөн гарахгүй байгаа бололтой. Буриадад гэхэд өмнө нь сайн дурын цэргүүдэд нэг удаагийн урамшуулал нь 100 мянган рубль байна гэж амлаж байсан бол одоо 200 мянган рубль буюу өмнөхөөсөө хоёр дахин ихийг амлаж байгаа нь дайнд явж, амь насаараа дэнчин тавих хүсэлтэй хүмүүс бага байгааг илтгэнэ.



















