Эрдоган: Крымийг Украинд буцааж өгөх ёстой
Украины нийслэл Киев хотноо болсон "Крымийн тавцан" цахим дээд хэмжээний уулзалтад Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган оролцлоо. Тэрбээр цахимаар оролцон үг хэлэхдээ Крымийн хойгийг Украинд эргүүлэн өгөх ёстой гэж мэдэгдсэн талаар Anadolu агентлаг мэдээлжээ.



















