Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 10-ны өдрийн байдлаар томоохон гол мөрний усны түвшин өмнөх өдрийхөөс харьцангуй өөрчлөлт багатай байсан хэдий ч Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн бол Улз, Халх, Хархираа, Хэрлэн зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см даван үерлэсэн хэвээр байна.



















