БНАСАУ: Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй байгааг буруушаах эрх хэнд ч байхгүй

БНАСАУ: Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй байгааг буруушаах эрх хэнд ч байхгүй

Цөмийн зэвсэг эзэмших асуудал дээр БНАСАУ-ыг буруутгах эрх хэнд ч байхгүй гэж НҮБ-ын дэргэдэх Хойд Солонгосын байнгын төлөөлөгч мэдэгджээ. Энэ мэдэгдэлд, Пхеньян өөрсдийгөө хамгаалах эрхтэй, мөн Хойд Солонгос Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд багтдаггүй хэмээн онцолсныг ТАСС дамжуулсан байна. 

Дэлгэрэнгүй
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд

2022.08.04-нд Улаанбаатар хотод суурин 31 цэг, түр 3 цэгт 34 багийн 133 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Дэлгэрэнгүй
Аагим халууны улмаас Нидерланд, Франц усны хомстолд орох аюул нүүрлэжээ

Аагим халууны улмаас Нидерланд, Франц усны хомстолд орох аюул нүүрлэжээ

Ган гачиг нүүрлэсний улмаас ундны ус хомстож байгаа талаар Нидерланд, Францын эрх баригчид мэдэгджээ. NBC агентлагийн дамжуулснаар, "бүс нутгийн төвшинд биш харин үндэсний хэмжээнд шийдвэр гаргах шаардлагатай" байдалд хүртлээ нөхцөл байдал хүндэрсэн гэж Нидерландын Дэд бүтэц, усны нөөцийн сайд Марк Харберс мэдэгдсэн байна. 

Дэлгэрэнгүй
Макс Молл их дэлгүүр орчмын авто замыг хаана

Макс Молл их дэлгүүр орчмын авто замыг хаана

Тус замын баруун талын урсгалыг өнгөрсөн амралтын өдрүүдээр хааж, хучилт хийсэн. Харин зүүн талын урсгалын зорчих хөдөлгөөнийг энэ баасан гарагийн шөнө буюу наймдугаар сарын 6-ны 00:00 цагаас наймдугаар сарын 8-ны 06:00 цагийн хооронд хязгаарлан, хучилт хийх гэж байна. Замын хөдөлгөөн хязгаарлах хугацаанд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг хучилтын түвшинд тааруулж, асфальт бетон хучилтыг хүчитгэхийн дээр замын тэмдэг тэмдэглэгээ хийх юм.

Дэлгэрэнгүй
Буриад, Монгол спортын талбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ

Буриад, Монгол спортын талбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулжээ

Хэлэлцээр байгуулах үеэр Монгол Улсын Спортын хорооны дарга Жаргалсайхан Доржсүрэн нийтийн спортыг хөгжүүлэх зорилгоор арга хэмжээ зохион байгуулах тал дээр туршлага солилцохын чухлыг онцолсон байна.

Дэлгэрэнгүй
Дорнод, Дарьгангын тул нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно

Дорнод, Дарьгангын тул нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тул нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Дэлгэрэнгүй
Ван И: Хятадыг гомдоосон хүмүүс шийтгэлээ заавал амсана

Ван И: Хятадыг гомдоосон хүмүүс шийтгэлээ заавал амсана

Нэнси Пелосигийн айлчлалд БНХАУ ийнхүү сүр дуулиантай хандсан нь учиртай. Энэ нь сүүлийн жилүүдэд АНУ-ын ийм өндөр албан тушаалтан Тайваньд айлчилж байгаа анхны тохиолдол болж байгаа юм. Мөн Пелосигийн албан тушаал нь маш өндөр, төрийн гурав дахь том албан тушаал.

Дэлгэрэнгүй
Уулын Карабах дахин халуун цэг болов

Уулын Карабах дахин халуун цэг болов

Харин Арменийн хувьд Уулын Карабах бие даасан статустай байх ёстой гэж үздэг бөгөөд Азербайжаны бүрэлдэхүүнд эргүүлэн оруулахыг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Уулын Карабахын статусыг олон улс хүлээн зөвшөөрөх ёстой хэмээн үздэг байна. 2020 оны зун хоёр орны батлан хамгаалах яам Азербайжан, Армений хил дээр тулаан дахин эхэлсэн талаар мэдэгдэж байв. Нөхцөл байдал долдугаар сарын 12-ны өдөр хурцдаж байсан юм. Талууд нэгнээ сөргөлдөөнийг өдөөсөн , гал зогсоох горимыг зөрчсөн гэж буруутгаж байв. Аль аль тал нь хохирол амсаж, есдүгээр сарын 27-ны өдөр ээлжит дайн эхэлжээ.

Дэлгэрэнгүй
Пентагон: Украинд байгаа HIMARS-ийг устгаагүй

Пентагон: Украинд байгаа HIMARS-ийг устгаагүй

Түүний өгүүлснээр Украины Зэвсэгт хүчин шуурган галын тийрэлтэт системийг Оросын түрэмгийллээс хамгаалахын тулд үр ашигтай ашиглаж байгаа гэнэ. 

Дэлгэрэнгүй
Б.Жавхлан: Монгол Улсын гаргасан бүх бондын зарцуулалтад шалгалт хийнэ

Б.Жавхлан: Монгол Улсын гаргасан бүх бондын зарцуулалтад шалгалт хийнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас Монгол Улсад үүссэн өр, бондын зарцуулалтыг бүхэлд нь шалгах ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Б.Жавхлан энэ талаар мэдээлэл хийлээ. Монгол Улсад, Монгол Улсын Засгийн газрын хувьд ойрын хугацаанд, тодруулбал, ойрын 3 жилд өр, зээлтэй холбоотой ямар ч дефольт зарлах нөхцөл байдал үүсээгүй, тийм нөхцөл байдал гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Дэлгэрэнгүй
Агаарын компаниудыг Тайванийн ойролцоо нислэг үйлдэхгүй байхыг Хятад анхааруулав

Агаарын компаниудыг Тайванийн ойролцоо нислэг үйлдэхгүй байхыг Хятад анхааруулав

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэн БНХАУ Тайвань арлын орчимд цэргийн сургуулилалт эхлүүлсэн юм. 

Дэлгэрэнгүй
Электрон тамхи сурталчилсан самбаруудыг буулгаж эхэллээ

Электрон тамхи сурталчилсан самбаруудыг буулгаж эхэллээ

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдлыг үндэслэн нийтийн болон хувийн эзэмшлийн барилга, байгууламж, зам, талбайд зар сурталчилгаа байршуулж буй аж ахуйн нэгж, иргэдэд шаардлага хүргүүлэн, сурталчилгааны самбаруудыг буулгаж эхэллээ.

Дэлгэрэнгүй
Крымийг Херсонтой холбосон төмөр зам эвдэрчээ

Крымийг Херсонтой холбосон төмөр зам эвдэрчээ

Энэ төмөр замыг засварлахад хэдэн өдөр шаардлагатай бөгөөд одоогоор Оросын байршлууд Крымээс ирэх хангамжаас бүрэн тусгаарлагдсан байгаа аж. 

Дэлгэрэнгүй
Нүүрс тээврийн 3164 машин хил нэвтэрчээ

Нүүрс тээврийн 3164 машин хил нэвтэрчээ

Долоодугаар сарын 29-нөөс, наймдугаар сарын 2-ны хооронд Монгол улсын хилийн Гашуунсухайт, Ханги, Булган, Шивээхүрэн, Замын-Үүд, Бичигт боомтуудаар нүүрс тээврийн 3164 машин нэвтэрчээ.

Дэлгэрэнгүй
Украины үр тариаг ачсан эхний хөлөг онгоц Туркт хүрлээ

Украины үр тариаг ачсан эхний хөлөг онгоц Туркт хүрлээ

Хоёрдугаар сарын 24-ний өдөр дайн эхэлсний улмаас Украины боомтууд хаагдаж, энэ улс үр тариагаа экспортлох боломжгүй болсны улмаас дэлхийн олон оронд хүнсний хямрал нүүрлэх аюул нүүрлээд байлаа.

Дэлгэрэнгүй
Хагас коксын үйлдвэр 2024 онд ашиглалтад орно

Хагас коксын үйлдвэр 2024 онд ашиглалтад орно

Хагас коксийн үйлдвэрийг байгуулснаар 17 МВт-ын хүчин чадал бүхий хийн цахилгаан станц, 80 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц бий болохоос гадна жилд 700 мянган тонн хагас кокосжуулсан нүүрс экспортлох, түүнчлэн жилд 65 мянган тонн дизель түлш үйлдвэрлэх боломжтой.

Дэлгэрэнгүй
Цай Инвэнь: Тайвань сүрдүүлгээс айж чичрэхгүй

Цай Инвэнь: Тайвань сүрдүүлгээс айж чичрэхгүй

Пелоси, Цай Инвэнь нар наймдугаар сарын гуравны 10:30 цагт уулзсан юм. Энэ уулзалтаас гадна Пелоси өөр албан ёсны хэд хэдэн арга хэмжээнд оролцох юм байна. 

Дэлгэрэнгүй
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлал хийнэ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 оны 08 дугаар сарын 08-11-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Дэлгэрэнгүй
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пелоситай уулзахгүй

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пелоситай уулзахгүй

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелоси Азийн орнуудад хийж буй айлчлалаа Тайваньд үргэлжлүүлж байна. Тэрбээр цаашлаад  Өмнөд Солонгост айлчлах юм. 

Дэлгэрэнгүй
13 байршилд шинээр авто зам, замын байгууламж барина

13 байршилд шинээр авто зам, замын байгууламж барина

Улаанбаатар хотод 2022 онд төсвийн хөрөнгөөр 22 байршилд 26.95 км авто зам болон замын байгууламж, 1891.2 метр урт гүүр, 80850 ам метр явган хүний зам, 14.35 км дугуйн зам барихаар төлөвлөсөн.

Дэлгэрэнгүй