Спорт машины үзэсгэлэн гарч, хотын төвөөр машины цуваа явлаа
Монгол Улсад дрифтийн спорт хөгжөөд 15 жил болж буй. Иргэдийн дунд спорт загварын машин дуу ихтэй, амгалан тайван байдал алдагдуулдаг гэсэн ойлголт байдаг. Тэгвэл ММСАХ-ны дотоод журмаар гишүүд нь оройн цагаар хотын төвөөр явах, ард иргэдийн тайван байдлыг алдагдуулах хориотой байдаг аж.


















