Чингис хаан онгоцны буудал руу автобус 7 000-20 000 төгрөгөөр үйлчилнэ
“Чингис хаан” онгоцны буудлын чиглэлд автобус үйлчилгээнд явж эхэллээ. Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцоолж зорчилтоо төлөвлөн үйлчлүүлэх боломжтой.


















