Соёл урлагийг дэмжих сангийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн үр дүнг хэн тооцдог вэ
Засгийн газрын тусгай сангуудын нэг нь Соёл урлагийг дэмжих сан. Соёлын сайд Ч.Номингийн шууд удирдлагад байдаг тус санд улсын төсвөөс жил бүр 1.5 тэрбум төгрөгийн санхүүжилт хийдэг. Засгийн газрын бусад сангаас ялгагдах гол онцлог нь Соёл урлагийг дэмжих сангийн санхүүжилт эргэн төлөгдөх нөхцөлгүй. Энэ сангаас санхүүжилт авсан хуулийн этгээд, иргэн буцаан төлөхийн зовлонгүй гэсэн үг.



