МУЗЕЙ өсвөр үеийнхэнд гоо зүйн хүмүүжил олгоно
Манай театрын нэг онцлог бол үзэгчдэд тайз дэлгэцийн урлагийг хүргэдэг учир монголын биет бус өвийг сурталчлах тал дээр илүү анхаарч музейн үзмэрийн тайлбаруудыг монгол бичигтэй хадмал болгосон. Кирилл, Англи, Монгол бичгээр унших боломжтой юм. Мөн үзвэрийн QR кодыг смарт утсанд уншуулснаар Англи, Монгол тайлбартайгаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бүрэн боломжтой.


















