"Театрын өдрүүд" аялан тоглолт зохион байгуулагдав
Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох УДЭТеатрын хамт олон 2019 оны “ТЕАТРЫН ӨДРҮҮД” хаврын аялан тоглолтоо 2019 оны 4-р сарын 24-нөөс 29-ний өдрүүдэд Дорнод, Хэнтий аймгуудад амжилттай зохион байгуулав.



















