BTS-ийн гишүүд цэрэгт явснаас хойш Spring Day дуу нь Billboard-ийг тэргүүлж эхлэв
Алдарт BTS-ийн “Spring Day” дуу нь цацагдсанаасаа хойш долоон жилийн дараа Billboard-ийн дижитал дууны жагсаалтыг тэргүүлж эхэлжээ. Учир нь өнгөрсөн долоо хоногт BTS-ийн үлдсэн гишүүд цэргийн албанд татагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор “Spring Day” дууг ихээр сонсох болсон байна. Уг дуу нь одоогоос долоон жилийн өмнө цацагдсан бөгөөд санаж, үгүйлсэн утгатай дуу аж.


















