БХБ-ын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийн багш, удирдлагуудтай уулзлаа
Барилга,хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ШУТИС-ийн эрдэмтэн багш нар болон удирдлагуудтай уулзаж барилгын салбарын мэргэжилтэй ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх ахисан түвшний боловсролын зэргийг хангуулах үүднээс зөвлөлдөх уулзалт хийлээ. Мөн мэргэжилтэй боловсон хүчний ажиллах ажлын байрны хүрэлцээ, ажиллах нөхцөл бололцоо, дадлага эзэмшүүлэх сургалт, хүний нөөцийн талаар тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцлаа.

















