Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ 2.0 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАВ
Хамтарсан Засгийн Газар эрчим хүчний салбарт тууштай реформ хийхээ зарласан бөгөөд шадар сайд Т.Доржханд АНУ-д болж буй хөрөнгө оруулалтын форумын үр дүнд 2.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татав. Монгол Улсын Эрчим хүчний реформын үндэсний хороо, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний тэргүүлэгч компаниудын нэг болох UPC Renewables компанитай өнөөдөр Нью-Йорк хотноо Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулав.
















