ВИДЕО: ЕХ-ноос улсын төсөвт 50,8 сая еврогийн дэмжлэг үзүүллээ
Улсын төсөвт дэмжлэг үзүүлж 50,8 сая еврогийн буцалтгүй дэмжлэг үзүүлэхэд гарын үсэг зурсанд талархаж байна. Коронавирусийн цар тахал ард иргэдийн амьдралд нөлөөлж байна. Энэ цагт Европын холбоо гараа сунгаж дэмжлэг үзүүлж байгаад Засгийн газрын өмнөөс талархал илэрхийлж байна. сайн мэдээ Монгол улсын төсөв ил тод байдлын индексээр 15 орноо урагшилж дэлхийд 46-д ордог боллоо. Төсвийн сахилга батын чиглэлээр Засгийн газар, сангийн яам багагүй ажил хийсэн.
















