Хэрэглээний зээл төлөлтийн хойшлуулалтад хэн хамрагдах вэ?
Зээл авсан иргэн, ААН-ийн зээл төлөх хугацааг хойшлуулсан гурван сарын хугацаанд зээлийн хүү нэмж бодогдохгүй. Зээлдэгчийг чанаргүй, эрсдэлтэй гэж ангилал бууруулахгүй. Энэ шийдвэр банкууд болон ББСБ-т хамаарах бөгөөд зээлийн хүүг хойшлуулах гурван сарын хугацааг нэгдүгээр сарын 27-ноос зургадугаар сарын 27-ны өдөр байхаар тогтоожээ.



















