"Дансаа нээлгэсэн иргэдийн ногдол ашгийг өнөөдөр ч шилжүүлэхэд бэлэн"
"Эрдэнэс тавантолгой" ХК 2 сая 512 мянган хувьцаа эзэмшигчдэдээ анх удаа ногдол ашиг тараахаар болсон. Тус компанийн ТУЗ-ийн шийдвэрээр өнөөдрөөс ногдол ашиг иргэдийн дансанд шилжиж эхлэх бөгөөд бэлтгэл ажлыг бүрэн хангасан гэдгийг мэдээллээ.


















