Монголбанкинд "Алсын хараа-2050" баримт бичгийг гардууллаа
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд буй “Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” баримт бичгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардууллаа. Уг баримт бичиг нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын цогц алхмуудыг тусгасан, стратегийн баримт бичиг юм.


















