Дэлхийн Банкнаас 30 сая ам.долларын шинэ зээлийг батлав
Дэлхийн Банкны Захирлуудын зөвлөл Монгол Улсын мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг сайжруулах төслийг санхүүжүүлэх 30 сая ам. долларын зээлийг 12-р сарын 13-ны өдөр баталжээ. Уг төсөл нь малын эрүүл мэнд, бүтээмжийг дээшлүүлэх, сонгосон газар нутаг дахь зорилтот үнэ цэнийн хэлхээг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар мах болон сүүн бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой юм.

















