Туул голд гурван настай хүүхэд живж амь насаа алджээ
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлага 2020. 06.29-ний өдрийн 20:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн гүүрээс баруун зүгт “Туул” голд хүүхэд живсэн тухай дуудлага 2020. 06.29-ний өдрийн 20:10 цагт Онцгой байдлын албанд иржээ.
“ЖИ ТАЙМ” гэх сүлжээний хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагт товлогдсон. Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайт болон тус шүүхийн пэйж хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэсэн.
Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалт орон даяар зохион байгуулагдаж байх үеэр нийслэл хотын зарим айл өрх, тээврийн хэрэгслүүд үерт өртөж, их хэмжээний гарз хохирол учирсан. Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Тахилтад буусан их үерт 11 настай хүү урсахад тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид амь тэмцэн, амжилттай аварсан тухай өмнө нь та бүхэнд мэдээлж байсан.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Дэлгэрийн Цэрэнтогтох /Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ИТХ-ын дарга/-д холбогдох зөрчлийн хэргийг 2020.06.19-ний өдөр хүлээн авч 2020.06.25-ны өдөр шийдвэрлэжээ.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтсэн. Эдгээрийн 4 хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 3 хүний амь нас хохирсон байна.
Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул багийн “Их бага сонгины гарам” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 110 км-т, аймгийн төвөөс зүүн зүгт 193 км-т/ Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Г /56 настай, эрэгтэй/ 06.22-ны өдөр “Туул” голыг явганаар гатлах гэж байгаад живж амь насаа алджээ.
Төв аймгийн Баянцагаан сумын Өлзийт багийн “Довын гуанз” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 87 км-т/ Дундговь аймгийн чиглэлд зорчиж явсан “Фит” загварын суудлын автомашин автозамын зорчих хэсэгт зогсож байсан “Хово” загварын ачааны автомашины араас мөргөж, автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас баржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахлах дэслэгч Т.Цогтсайхан 21:00 цагт очиход иргэн А-ын эзэмшлийн “Сай” загварын суудлын автомашин дотор ахуйн хэрэглээний 220 граммын савалгаатай газ дэлбэрч автомашин дотор байсан иргэн Н /20 настай, эрэгтэй/, иргэн М /18 настай, эрэгтэй/ нар түлэгдэж бэртсэнийг нийслэлийн ЯТТТ-өөс ГССҮТөв рүү авч явсан байсан байна.
Өнөөдрийн байдлаар 160 айл өрхийн байшин, гэр, хашаа болон 5 орон сууцны зоорийн давхар усанд автсан. Тус сумын ерөнхий боловсролын 4 сургуулийн дотуур байранд 180 ортой байрыг бэлдэж, 13 айл өрхийн 32 хүн (үүнээс 8 хүүхэд) түр байрлуулаад байна. 06.25-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал тухайн аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдуулсан байна.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан (Залилах) гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан.
Тус шүүхийн байранд найман өдрийн өмнө Н.Номтойбаярт холбогдох шүүх хурал болж, өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг энэ сарын 26-ны өдрийг хүртэл хойшлуулсан юм.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.06.22-26-ны өдрүүдэд нийт 1107 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 677 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Энэ сарын 23-ны өдөр өсвөр насны охин усанд живж амиа хорлохоор завдаж байсныг Цагдаагийн ерөнхий газрын Авто баазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа таслан зогсоосон байна. 2020 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллиийн төвийн алба хаагч нар ээлжит мэдээ мэдээллээ бэлтгээд явж байхад, нэг охин гүнзгий ус хаана байна, би үхмээр байна гэж орилоод гол руу гүйж байсан юм. Тэгээд тэр охиныг замд нь зогсоогоод машиндаа суулгаж харъяа цагдаагийн газарт нь хүлээлгэж өгсөн. Өсвөр насны охины амь насыг аварсан цагдаагийн алба хаагчтай товч ярилцлаа.
Онцгой байдлын байгууллагаас УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр үер, усны ослоос урьдчилан сэргийлэх, албаны бэлэн байдлыг хангах, сонгуулийг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх, гол ус гаталж сонгуульд оролцох үед иргэд, сонгогчдын аюулгүй байдлыг ханган шаардлагатай автомашин, техник хэрэгслийг дайчлан ажиллалаа.
Хэнтий аймгийн Дадал сумын Балж багийн “Цагаан чулуут” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 65 км, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 325 км-т/ тус багийн харьяат малчин Б /39 настай, эрэгтэй/, С /5 настай, эмэгтэй/ нар “Хёрхон” гэдэг голын эргээс таана, мангир түүхээр 2020.06.23-ны өдрийн 11:00 цагт гэрээсээ мотоциклоор гараад сураггүй болжээ.
2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07.00 цагт орон даяар эхлэн, ид үргэлжилж байна. Энэ удаагийн сонгууль коронавирусийн халдварын улмаас хөл хорио тогтоосон үед болж буйгаараа онцлогтой. Өнөө жилийн сонгуульд Монгол Улсын 2 сая 624 мянган иргэн 606 нэр дэвшигчээс сонголтоо хийнэ.
Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасч, зорчих хэсгийн хажуугийн явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлгах цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр аюул, хохирол учруулахгүйгээр зорчих шаардлагатай
НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс дүүргийн нутагт дэвсгэрт байршилтай Улсын их хурлын 2020 оны сонгуулийн санал авах байруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт шалгалтыг зохион байгууллаа.
Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн онгоцоор ирсэн 2274 иргэн тусгаарлах байранд байна. Маргааш буюу 2020 оны зургадугаар сарын 24-нд УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт явагдана. Тэгвэл тусгаарлах байранд байгаа эдгээр иргэн болон эмч эмнэлгийн ажилчид санал өгөх боломжгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.