Аадар борооны улмаас 20 тэмээ, 70 бог мал осгож хорогджээ
Увс аймгийн Завхан сумын Шарбулаг багийн “Нуурын бураа” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 25 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т/ 06.21-ний өдрөөс 06.22-ны шилжих шөнө хүчтэй аадар бороо орсны улмаас 6 айлын 20 тэмээ, 5 айлын 70 орчим бог мал осгож хорогджээ.



















