Завхан аймагт шуурганы улмаас айлын гэр нуржээ
Завхан аймгийн Тэлмэн сумын Шургах багийн “Тарвагат” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 40 км-т/ 2020.05.14-ний өдрийн 22:00 цагийн орчим хүчтэй шороон шуурга шуурсны улмаас малчин Б-ын гэр унасан тухай мэдээлэл 2020.05.15-ны өдрийн 08:50 цагт Онцгой байдлын албанд иржээ.


















