Говьсүмбэр аймагт дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амиа алдсан осол гарчээ
Тодруулбал оройн 22.00 цагийн орчимд тус аймгийн Шивээговь сумын нутаг дэвсгэрт, асфальтан замд том оврын Kia Rhino автомашины араас Kia Bongo маркийн автомашин мөргөсөн байна. Ослын улмаас Kia Bongo автомашин шатаж хэн болох нь тодорхойгүй дөрвөн хүн автомашинтайгаа шатаж амь насаа алджээ.



















