Намын бодлогоор Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлаар томилсон
Их сургуулийн тогтвортой хөгжлийг хангах эхлүүлсэн төсөл, хөтөлбөрийг дуусгахын тулд одоогийн удирдлагыг тодорхой хугацаанд тогтвортой ажиллуулахыг хүссэн хүсэлтийг бид удаа дараа тавьж байсан. Гэвч манай хамт олны хүсэлтийг үл ойшоон намын бодлого нэрийдлээр Ж.Цолмонг сургуулийн захирлаар томилсон.

















