Хүүхэд хулгайлсан эмэгтэйг цагдан хорихоор болжээ
2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Дархан сумын 3 дугаар баг, Хараагийн 2-9 тоотод оршин суух 5 настай Б.Энхжин нь гэрийнхээ гадаа тоглож байгаад сураггүй алга болсон тухай гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэлд 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 181800654 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
















