Л.Гансүхийн шүүх хурал 17-ныг хүртэл хойшиллоо
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхэлсэн. Гэвч шүүгчдэгч Л.Гансүх болон түүний өмгөөлөгч шүүх хуралд шинжээчдийг оролцуулах хүсэлтэй байгаагаа хэлж, хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн байна.

















