Туг тойрох буюу нүүрсний хулгайн шинэ хэлбэр
Сүүлийн сар гаруй хугацаанд олон нийтийн анхаарлыг татаад байгаа нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотойгоор бас нэгэн мэдээлэл тархлаа. Энэ нь "туг тойрох". Нүүрс тээврийн жолооч нарын дунд яригддаг "туг тойрох" гэдэг нь нүүрс ачсан машин аль нэг уурхай, хашаа руу ороод нүүрсээ буулгалгүй буцаж гарах үйлдэл гэх. Нэг үгээр хашаа руу орсон нэр зүүх үйл явц.















