Б.Жавхлан: Монгол Улсын гадаад өр 33.3 тэрбум ам.доллартай тэнцэж байна
Улсын нийт өрийн 64 хувь буюу 21.3 тэрбум $ нь хувийн секторынх, үүний талаас илүү хувь нь Оюутолгойн өр байдаг. Уул уурхайн салбарт тулгуурласан жижиг эдийн засагтай манай улсын хувьд тухайн салбарт оруулсан доллар бүрийг хөрөнгө оруулагчид төслийн ирээдүйн ашгаас буцаан авах нөхцөлтэйгээр өр болгож бичдэг бөгөөд эргэн төлөлт нь валютын нөөц, төсөв дээр дарамт учруулахгүйгээр тухайн компани төлж дуусах учиртай.



















