Г.Занданшатар: Сайхан Монголынхоо саруул ирээдүйг хамтдаа цогцлооё
Хөх манхан тэнгэр, хөрст алтан дэлхийг эзэгнэнхэн төрсөн хувь ерөөлөөрөө бахархан омогшдог Монгол түмний Үндэсний их баяр наадам болж байна. Монгол наадам бол хүн бүр улсынхаа тусгаар тогтнолыг хүндэтгэн дээдэлж, бататган хамгаалж, үндэстнийхээ түүхээр бахархаж, ахуй соёлоороо гоёдог өдөр билээ.

















