Ч.Өнөрбаяр: УИХ-ын дарга Г.Занданшатарыг огцруулах ёстой
УИХ-ын дарга Г.Занданшатарт нэг зүйлийг хэлмээр байна. УИХ-ын гишүүд, эрх баригч нар үнийн өсөлттэй тэмцэх ёстой. Гэтэл үнийн өсөлттэй тэмцэхийн оронд Үндсэн хуультайгаа тэмцэж байна. Учир нь Монгол Улсын болж бүтэхгүй байгаа асуудал нь Үндсэн хуультай холбоотой гэж байна. Гэхдээ яг ийм үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд гар хүрсэн. УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуулиа хамгаалах цаг болсон юм биш үү” гэж хэлмээр байна. МАН-ын хийсэн буруу бүхэн Үндсэн хуулийн буруу болж үлддэг байж болохгүй. Хэтэрхий хариуцлагагүй байгаа хэрэг. Хариуцлагыг үндсэн хуулиас бус өөрсдөөсөө нэх. Монгол Улс халуун зунаар хариуцлагын зудад ороод байна.



















