УИХ-ын дарга Г.Занданшатар Өргөмжит консул Каваүчи Широтой уулзлаа
УИХ-ын дарга ноён Каваүчи Широтой уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр Монгол, Японы ард түмний найрамдал нөхөрлөл нь манай хоёр улсын харилцааны чухал суурь гэдгийг онцлоод, Монгол Улс Япон Улстай соёл, урлаг, олон нийтийн харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг уламжилсан.


















