Л.Энх-Амгалан: ЭЕШ-ын тест задраагүйг албан ёсоор мэдэгдье
ЭЕШ-ыг жилд 2 удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрт дүгнэлт хийнэ, алдаагаа засна
ЭЕШ-ыг жилд 2 удаа авдаг болох хэрэгцээ шаардлага үүссэн байна. Хичээл сонголт, шалгалтын түвшинг эргэн харна. Сургамж бүрт дүгнэлт хийнэ, алдаагаа засна
Энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгуулийн 28 дугаар тойрогт МАН-аас Монгол банкны дэд Ерөнхийлөгч асан, экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, АН-аас нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл, "Зөв хүн-электорат эвслээс ХҮН-ын дарга асан Б.Найдлаа нар нэр дэвшин өрсөлдөхөөр байгаа. Харин Хэнтий аймаг дахь УИХ-ын сонгулуийн 28 дугаар тойрогт МАН-аас Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат АН-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нар нэр дэвшин өрсөлдөнө.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ТӨК, ТӨҮГ-уудын засаглалыг сайжруулах танилцуулга хийлээ. Өнөөдрийн байдлаар 106 ТӨҮГ, компаниудад 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж байна. Эдгээрийн 70 орчим хувь нь алдагдалтай ажиллаж байгаагийн дийлэнх нь эрчим хүчний салбар гэдгийг албаны төлөөлөл Ерөнхий сайдад танилцуулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралдаанд цахимаар оролцож үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Улсын Онцгой комиссын 26 дугаар хуралдаанаар коронавирусын халдварын нөхцөл байдалд авч буй хариу арга хэмжээ, вакцинжуулалтын үр дүн, малын гоц халдварт шүлхий өвчний үед хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэж, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.
Монголын Үндэсний их сургуулиас хэвлэлийн хурал хийж, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг уучлалт гуйхыг шаардсан талаар бид мэдээлсэн.
АН-ын ҮБХ-ны ээлжит бус хуралдаанаар УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд Э.Бат-үүлийг, 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд Б.Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжилсан байна.
МАН-аас экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Э.Батшугар, АН-аас нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл нарын хооронд ширүүхэн өрсөлдөөн болно гэж үзэж байна. Тиймээс ч экс Ерөнхийлөгчийн хүү, Улсын баатар хоёрын хэн нь Сонгинохайрхан дүүрэгт илүүрхэхийг ажиглагчид сонжоод эхэлсэн. Бусад нэр дэвшигчдийг ч басч болохгүй.
УИХ-ын нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд тодруулж байна. УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт 10 дугаар сарын 10-нд нөхөн сонгуулийн санал хураалт болно.
Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд өрсөлдүүлэх нэр дэвшигчээ хэлэлцэж байна. УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрогт Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбатыг, 28 дугаар тойрогт Э.Батшугарыг нэр дэвшүүлэх болсон гэсэн бор шувуу нисч байгаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга С.Дулам тэргүүтэй гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Өнөөдөр АН-ын ҮБХ-ны ээлжит бус хурал хуралдаж Улсын Их Хурлын сонгуулийн 28 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Эрдэнэ овогтой Бат-үүлийг, Улсын Их Хурлын сонгуулийн 18 дугаар тойргийн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуульд Ардчилсан намаас Батхүү овогтой Гарамгайбаатар нарыг тус тус нэр дэвшигчээр батламжиллаа.
Энэ хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэхгүй, анги танхим хүрэлцээтэй болсныг Ерөнхий сайд мөн дурьдаад Монгол Улсын нийт хүн амын бүрэн вакцинжуулалт 64.4 хувьд, 12-17 насны хүүхдийн дархлаажуулалт 75 хувьд хүрч, багш сурган хүмүүжүүлэгчид гурав дахь тунд хамрагдсанаар хичээлийн шинэ жилээ танхимаар эхлүүлэх боломж бүрдсэнд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигчид ширүүхэн өрсөлдөх төлөвтэй. Эрх баригч хүчнээс нөхөн сонгуульд нэр дэвших эрхмээр Н.Энхбаярын хүү Э.Батшугар эртнээс яригдсан. МАН, МАХН-ын нэгдсэн хамтын ажиллагааны тохироогоор өнөөдөр Э.Батшугарыг нэр дэвшигчээр сонгон батламжилна. Сөрөг хүчин АН-ын тухайд энэ тойрогт нийслэлийн Засаг дарга асан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлэхээр тохироонд хүрсэн байна лээ.
Өнөөдөр УИХ-ын 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшигчээ тодруулна. МАН-ын бага хурлыг 18:00 цагт хуралдуулахаар товлосон байна.
Өнөөдөр цар тахлаас шалтгаалж, дэлхийн 13 улс орны 112 сая хүүхэд хичээлээ танхимаар эхлүүлж чадаагүй харамсалтай мэдээлэл байна. Энэ бол хэзээ ч үл нөхөгдөх хохирол юм. 2021 оны 3 дугаар сарын 21-нд болсон ЮНЕСКО-гийн сайд нарын уулзалтаар энэ үзэгдлийг “Нэгэн үеийн сүйрэл” хэмээн тодорхойлсон байна.
Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан багш, эцэг эхчүүд хоорондын уялдаа холбоотой ажиллах, ОХУ-д суралцах оюутнуудыг хилээр гаргах асуудал зэрэгт хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Дэлхийн банк групп (ДБГ)-ийн Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчид бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.П.Сингх-ийг хүлээн авч уулзав.