МАН-ынхан Ерөнхий сайдын зөвлөх, экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг эсэргүүцэв
Экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг зөвлөхөөрөө авсан нь МАН-ын бүлэг фракцын үл ойлголцлын дөл дээр шар тос нэмлээ. Гэхдээ л дээрх асуудал үүснэ гэдгийг экс Ерөнхийлөгч Х.Баттулга ч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч тооцоолсон байгаа. Улс төр эрх ашиг үйлчилдэг хойно, галыг хэрхэн намжаах дараагийн алхам ч бий биз.


















