Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах хуулийн нэмэлт өөрчлөлт БАТЛАГДЛАА
1998 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр батлагдсан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш өргөдөл гомдол хүлээн авах хугацаанд 4 удаа өөрчлөлт оруулсан бөгөөд одоо нийгмийн хэрэгцээ шаардлага, Үндсэнхуулинд заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, өргөдөл гомдол гаргах эрхийг хамгаалах хүрээнд хуулийг НЭЭЛТТЭЙ ХУГАЦААГҮЙ болгон баталлаа.















