Л.Оюун-Эрдэнэ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч Жан Тодт-той уулзлаа
Тусгай элч Жан Тодтын гэргий, Оскарын шагналт жүжигчин Мишель Ёо Монгол Улсад хүрэлцэн ирэхээр төлөвлөснийг дурдаад Швейцарын Давос хотноо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үедээ тохиролцсоны дагуу “Welcome to Mongolia”, “GoMongolia” урианы хүрээнд Монгол Улсыг дэлхийд сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаа онцолжээ.














