ХЗБХ: Үнэт металл, үнэт чулууны арилжаа, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал эрхэлдэг 6000 гаруй нэгжид СЗХ хяналт тавина
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.17) хуралдаан 10 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

















