Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэнэ
Өнөөдөр байнгын хороод хуралдана.
Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.01.06) өргөн барилаа.
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барьсан билээ.
НДС-гаас олгож байгаа тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг нэг удаад тэглэх хууль эрхзүйн орчин боловсруулахаар ажлын хэсэг ажиллалаа. Энэ ажлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл боловсруулж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн дэмжүүлсэн. Улмаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх төслийг УИХ-д өргөн барилаа.
Засгийн газрын хуралдаан 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Тэтгэврийн зээлийг тэглэх асуудалтай холбогдуулан МАХН-аас өнөөдөр /2020.01.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ дахь ШИНЭ намын зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
АН-ын зөвлөлийн хуралдаан өндөрлөлөө. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар мэдээлэл хийлээ.
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийж байна.
Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдах хуваарьтай. АН-ын зөвлөл хуралдаж байна.
Хуралдаанаар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэлэлцэх талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэж байсан. Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмжтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулсан ажлын хэсгийг байгуулаад байгаа.
УИХ орон нутгийн сонгуулийн хуулийг хэлэлцээд эхэллээ. Өнгөрсөн баасан гаригт Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэн, дэмжсэн юм.
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмадын зээлийг нэг удаа тэглэхээр болж байна. Тиймээс нэгдүгээр сараас эхлээд тэтгэврийн зээлтэй ахмадууд тэтгэврээ бүрэн авна. Цаашдаа тэтгэврийн зээлийг олгохгүй, гурван сараар нь тэтгэврээ урьдчилан авах асуудлыг Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсэг хуулийн төсөл боловсруулж байгаа аж.
С.Ламбаа гуай төрийн албанд тасралтгүй 40 гаруй жил ажилласан юм.
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ.
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 45 минутад эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн Зүүн Хойд Азийн Нутгийн захиргаадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Уг Чэ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв.