Д.Сумъяабазар: Тавантолгойг хуваасан асуудал огт байхгүй
“Тавантолгой Майнинг” компани байгуулаад олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж дэлхийн зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай болох юм. Ойрын хугацаанд олон улсын хөрөнгө оруулалтын томоохон банкуудтай хэлэлцээ хийнэ. Мөн иргэн бүрт олгосон 1072 ширхэг хувьцааг хэрхэн үр өгөөжтэй болгох тухай асуудлыг судалж байна.















