Ерөнхийлөгч зарим музейн байр, ашиглалтын асуудалтай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…музей нь хүүхэд, залуусын хүмүүжил, соён гэгээрлийн ажилд маш тустай…” тул салбарын сайд, ажилчдыг байлцуулан музейн байр, ашиглалт зэрэг энэ салбарт тулгарч байгаа зарим асуудлын хүрээнд санал солилцон, шийдвэрлэх гарц эрэлхийлэхээр зарим музейн үйл ажиллагаатай танилцаж байгаа гэдгээ хэлэв.


















