Ерөнхийлөгч АСЕМ-ын уулзалтад оролцож, үг хэлэв
Бельги улсын Брюссель хотноо болж буй Ази-Европын дээд хэмжээний 12 дугаар уулзалтын нээлтийн хурал Европын Зөвлөлийн төв байранд өчигдөр эхлэв. Монгол Улс 2017 онд Ази-Европын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулсны хувьд Европын Зөвлөлийн дарга Дональд Туск АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлсэн юм.


















