Улаанбаатарт 13 хэм дулаан байна
Өнөөдөр ихэнх нутгаар дулаан байна.
Н.Өлзийхутаг: Хүүхэд хамгааллын 108 утсанд есдүгээр сар гарснаар сургуулийн орчны дээрэлхэлтэд өртсөн хүүхдийн дуудлага өнгөрсөн сараас 2,3 дахин өссөн үзүүлэлттэй байна. Сүүлийн үед гарч буй эдгээр асуудалд эцэг, эхчүүдийн хариуцлагагүй байдал хамгийн том асуудал болж байна.
Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох өндөр эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа. Энэхүү самбарт сэрэмжлүүлэг нь усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг агуулжээ. Монгол, англи хэл дээр бичсэнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай. Иргэдийн орхиж гээсэн эд зүйлийг хадгалах хэсэгтэй зэрэг олон давуу талтай юм байна.
Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороо, Орбитын ...тоотод үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгт “Угаартсан хүн байна” гэх дуудлага, мэдээлэл 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад иржээ.
Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орж, ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.
Олимпын аварга Э.Бадар-Ууган МҮОХ-ны газрыг өөрийн хувьцаа эзэмшдэг “Өөжин” ХХК-ийн мэдэлд авч, улмаар “Тамирчдын нөхөн сэргээх төв”-ийн зориулалт бүхий 5 давхар барилгад “Өөжин мед” үр шилжүүлэн суулгах эмнэлгээ оруулсан асуудал цахим орчинд шүүмжлэл дагуулж байсан. Харин сүүлийн үед дахин “Өөжин мед” эмнэлгийн ард талд 20 давхар “Нөхөн үржихүйн эмчилгээ, үйлчилгээний цогцолбор”-ыг бариулахаар барилгын ажлаа эхлүүлсэн байгаа нь ойр орчмын оршин суугчид эсэргүүцлээ илэрхийлж байна.
Д.Мөнхбаатар: БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд салбарын хэлэлцээр эхлүүлэх тухай санал өгсөн. Салбарын хэлэлцээр гэдэг нь хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг хамтын хэлэлцээр. Хөдөлмөрийн хуулийн 20.3-д тухайн салбарт хоёр болон түүнээс дээш үйлвэрчний эвлэл байвал нэг тал болон хамтарч салбарын хэлэлцээр хийнэ гэсэн байдаг. Салбарын хэлэлцээрээр боловсролын салбарын багш ажилчдын цалин хөлс нийгмийн баталгааг яаж сайжруулахыг шийддэг хэлэлцээр байдаг. Энэ хэлэлцээрт орох саналаа бид есдүгээр сарын 15-нд өгсөн. Гэтэл энэ хугацаанд үйлчвэрний эвлэлээ дэмжиж байх ёстой МҮЭХ-ноос манайхыг хууль бус хэмээн зарласан. Харин БШУ-ны сайд Л.Энх-Амгалан зүгээр нэг ТББ хамтын хэлэлцээрт ордоггүй гэсэн. Энэхүү асуудлын үүднээс өнөөдөр эсэргүүцлээ зарлаж байгаа юм. Бидний саналын хариу өнөөдөр дуусна. Үнэхээр шийдэхгүй бол бид маргаашнаас өлсгөлөн зарлана.
Өнгөрсөн долоо хоногоос эхлэн нийгмийн сүлжээнд нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд “Daewoo” компаниас нийлүүлэгдэж байгаа автобуснууд хуучин байгаа талаарх мэдээлэл тархсан.
Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, шинэ гүүр ашиглалтад орлоо.
БНСУ-ын Daewoo Bus компанид үйлдвэрлэсэн шинэ ногоон автобустай холбоотой асуудлаар албаны хүмүүс тайлбар хийж байна.
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулан оруулж ирсэн Ногоон автобусны талаар ХҮН-аас мэдээлэл хийлээ.
Энэ сарын 25-нд 17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ гараад сураггүй алга болсон долоон настай “С” хүү өчигдөр нас барсан байдалтай олдсон.
Монголын Тусгай Олимпын хорооны манлайлагч тамирчдын нэг болох Б.Уянгалянхуатай ярилцав. Тэрбээр Берлин-2023 тусгай олимпод волейболын төрлөөр өрсөлдөж хүрэл медалийг хүртээд буй. "Багийн спорт нь үг яриагаар явагддаг спорт биш. Учир нь хүний харилцааны бусад хэлбэр болох биеийн хэлэмж, харц болон нүүрний хувирал нь багийн спортын хамгийн чухал нэг хэсэг байдаг" гэх мэтчилэн өөрийн сурч мэдсэн зүйлсээ бусдадаа харамгүй хуваалцсан Б.Уянгалянхуагийн спортын ертөнцөөр аялцгаая.
Нийслэлийн Прокурорын газраас “Нүүрсний” гэх тодотголтой эрүүгийн хэрэгт холбогдуулан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох шүүх хурал болж байна.
Реппер Roockie эхнэрээ зодож, ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгагдаж байгаа гэх мэдээллийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлжээ.
Энэ сарын 25-нд 17:00 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын II баг Бөмбөгтэй хөшөөний ойролцоох гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлага Цагдаагийн газар иржээ.
Хэнтий аймгийн Норовлин суманд “Шихихутаг-Их засаг” түүхэн аялал жуулчлалын цогцолборыг байгуулж байна.
Багануур дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хоригдол Б.М-ыг хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.
Хуш модны самрыг болц гүйцсэн үед буюу 09-р сарын 20-оос 10 дугаар сарын 20-ны хооронд бэлтгэхийг зөвшөөрдөг. Гэвч самарчид 08 дугаар сард хуш модыг бүрэн боловсроогүй байхад нь мунаар цохиж гэмтээснээс үүдэн өнөөдөр Монгол орны нийт хуш модны ойн сангийн 70 гаруй хувь сүйтгэгдээд байна.
Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын XIX хуралдаан” 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр болж, талууд протоколд гарын үсэг зурлаа.