Сансарын тунель орчмыг бүрэн камержуулжээ
Хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.
Хөдөлгөөнт 7, чиглэлийн 11 нийт 18 камерыг шинэ оны өмнөхөн шинээр суурилуулан ашиглалтад бүрэн оруулжээ.
Оюутан, сурагчид ихэвчлэн амралтаараа зурагт үзэж, компьютер тоглоом тоглож, гэрээ цэвэрлэж, ээж аавдаа тусалж өнгөрүүлдэг аж. Тэгвэл хүүхэд залуучуудад өөрсдийнхөө хэмжээнд хийж болох дугуйлан секц, онлайн сургалтууд болон урлаг спортоор хичээллэж өнгөрөөх санаануудыг хүргэж байна.
Өнөөдрийн байдлаар 128 300 тээврийн хэрэгсэлд цахим гэрчилгээ олгожээ.
Романтик буюу хайр дурлалын залилангийн үед залилагч этгээд хохирогчийн хайр, итгэлийг олж авахын тулд онлайнаар хэн нэг хүний дүрийг хуурамчаар эсгэн харилцаж эхэлдэг.
Бид жилд 645 сая метр куб усыг улсын хэмжээнд ашиглаж байхад ганцхан компани хоёр жилийн дотор ямар ч ашиглалтгүй зайлуулсан усны хэмжээ 5.7 сая метр куб болж байна. Энэ нь нийт монгол улсын нийт усны хэрэглээний хоёр хувьтай дүйцэж байна.
Цэргийн бүртгэл нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 4-19-нийг дуустал болно. Орон нутгийн засаг захиргааны нэгж буюу дүүрэг, хороонд давхар бүртгэл хийнэ. 18 насанд хүрсэн иргэд хороондоо очиж дэвтэр нээлгэж, И-Монголиагаар бүртгүүлж эхлэх юм. Мөн шилжилт, хөдөлгөөн хийсэн иргэд хороондоо очиж бүртгэл хийлгэнэ. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн тохиолдолд хороо, дүүрэгт шинээр дэвтэр нээлгэж, цэргийн бүртгэлд хамрагдана.
Иргэд биечлэн буюу оршин суугаа хорооныхоо Засаг даргын байранд очих, эсвэл цахим үйлчилгээний нэгдсэн портал “e-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой.
ААН-үүд ойр орчмын 50 метрийн цасаа цэвэрлэх үүрэгтэй ч тэр бүр цэвэрлэхгүй байгаагаас үүдэн иргэд халтирч гэмтэх тохиолдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгджээ. Зөвхөн баярын өдрүүдэд л гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 1262 хүн тусламж, үйлчилгээ авсны 250 нь халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэл, бэртэл авсан талаар мэдээлсэн. Хүйтний улирал эхэлж замын хальтиргаа гулгаа ихэссээр байна. Иймд байгууллагууд өөрийн эзэмшлийн зам, гаднах талбайн цэвэрлэгээг тогтмол хийж цас мөсөө тухай бүрт нь арилгах, хальтиргаа гулгаанаас сэргийлж иргэдийн зорчих аюулгүй орчинг бүрдүүлэх журмыг мөрдөх шаардлагатай байдаг юм. Тэгвэл зарим аж ахуй нэгжүүд энэхүү журмыг мөрдөхгүй байгаа нь тохижилт үйлчилгээний ажилтануудад ачаалал нэмэхээс гадна иргэдэд хүндрэл учруулсаар байна. Цаашид хүйтний эрч чангарч цас ихээр орох тул байгууллагууд өөрийн эзэмшлийн 50 хүртлэх метр талбайг цэвэрлэж хальтиргаа гулгаанаас сэргийлэх шаардлагатай.
Баярын өдрүүдээр ГССҮТ-д 1262 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ. Үүний 111 нь цана, чаргаас унаж гэмтсэн байна.
Хөдөлгөөний аюулгүй байдал ,тээврийн хэрэгсэл ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдэж, хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1-3 жилээр хасах, 2.7-14 сая төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял онооно.
2024 оны нэгдүгээр сарын 4-19-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийг хийхээр товлогдсон байна.
Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар өнгөрсөн 11 дүгээр сары 3-10-ны хооронд иргэдээс санал авч дууссан. Санал асуулгын дүнд иргэдийн 96 хувь нь Урт цагааны барилгыг нураахыг дэмжсэн байна. Урт цагаан үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн ААН-үүдийг 12 дугаар сарын 19-ны дотор барилгыг чөлөөлөхийг шаардаж нийслэлийн өмчийн харилцааны газраас мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Улмаар тог цахилгааныг нь хязгаарлаж, үйл ажиллагаа явуулахыг нь хориглосон ч одоогоор 10 гаруй иргэн мотор асааж ажиллаж байна. Хэдий тус бүсэд байрлаж байсан нэгдүгээр корпусын барилгыг буулгаж, түр хашаагаар хамгаалсан байдалтай байсан бөгөөд өчигдрөөс /2023.12.29/ бусад корпусыг буулгах ажлыг эхлүүлсэн билээ.
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цастай байна.
Монгол Улсын гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт арванхоёрдугаар сарын 28-ны өдөр хар тамхи хэрэглэсэн байдалтайгаар саатуулагдсан гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархсан.
Баярын өдрүүдэд улсын хэмжээнд нийт 6036 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 247, зөрчлийн шинжтэй 3330, зам тээврийн ослын шинжтэй 2459 дуудлага мэдээлэл ирсэн байна.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Нарны замын 45 дугаар байр Чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 01.02-ны өдрийн 01:53 цагт Онцгой байдлын алба хүлээн авсан байна.
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын 419 дүгээр хорих ангийн үйлдвэрийн дарга, гавьяат тамирчин цэргийн хурандаа Б.Цэвээндаш хойд хил хүртэл 355 км гүйлтээ эхлүүллээ.
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID-г жолоочдод олгож буй. Харин иргэдийн дунд "Он дуустал үнэгүй олгоно. Нэгдүгээр сарын 1-нээс төлбөртэй болно" гэсэн мэдээлэл тархсан. Энэ талаар "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас тайлбар өглөө
Улаанбаатар хотын хаана ч амьдарч байгаа иргэн хамгийн ихдээ 3 автобус дамжиж, очих цэгтээ хүрэх боломжтой байдлаар тооцсон. Бид автобусны чиглэл, маршрут, төлбөр тооцооны шинэ системтэй программ хангамжийг хийхээр ажлын даалгавараа бэлэн болгоод байна. Ирэх оны 02 дугаар сарын 01 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Өчигдөр буюу 12 дугаар сарын 27-нд БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулах дээр 35 автобус ирсэн. НЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан их багтаамжийн автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллан, автобуснуудыг Монгол Улсын хилээр орж ирэхээс өмнө гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг урьдчилсан байдлаар шалгасан байна.